“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ


Эрчим хүчний хөгжлийн төв нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 51 тоот тогтоолоор байгуулагдсан. Нийт 8 хэлтэс, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүнээс Захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс нь байгууллагын дотоод үйл ажиллагаа, хүний нөөц, мөнгөн урсгал зэргийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Эрчим хүчний хөгжлийн төвийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний салбарын талаар дэвшүүлсэн зорилт, чиг үүрэг, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөлгөө болон бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрчим хүчний салбарын найдвартай, тасралтгүй, жигд үйл ажиллагааг хангах, үйлдвэр, компаниудын техник ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, туршилт шинжилгээгээр баталгаажуулах, мэргэжлийн зөвлөмж өгөх, хүрээлэн буй орчинд үзүүлэх хортой нөлөөллүүдийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангахад оршино.


САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ