НҮҮР
Мэдээ мэдээлэл
Цаг үеийн мэдээ

Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” сэдэвт зөвлөгөөн 2016


Эрчим хүчний зураг төсөл, угсралтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартыг сайжруулах зорилготой “Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” сэдэвт зөвлөгөөн 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ны байранд боллоо. Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо ТББ, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбоо ТББ-тай хамтранзохион байгуулж байгаа энэ  зөвлөгөөнийг нээж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар үг хэллээ.

“Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” зөвлөгөөнд салбарын болон зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий 53 аж ахуйн нэгж, байгууллагын 101 инженер техникийн ажилтан, эксперт, удирдах ажилтнууд оролцож, “Эрчим хүчний зураг төсөлд зонхилон гарч буй зөрчил дутагдал, гарах арга зам”, ”Эрчим хүчний зураг төсөл хийж байгаа өнөөгийн байдал, тавигдаж буй шаардлага”, “Орчин үед зураг төсөл хийхэд программ хангамж, шинэ техник, технологи ашиглах нь” гэх мэт сэдвүүдээр 13 илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд