НҮҮР
Мэдээ мэдээлэл
Цаг үеийн мэдээ

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТ


 “Эрчим хүч хэмнэлтийн менежер”бэлтгэх сургалт Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төвийн Сургалт үйлдвэрлэлийн цогцолборт  2017.05.22-06.16-ныхооронд зохион байгуулагдана.

 Сургалтын зорилго: Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор  батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах

Тавигдах шаардлага:  Эрчим хүч эсхүл барилгын чиглэлээринженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээшзэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Дээрхи шаардлагыг хангасан сургалтад хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага иргэд нь дараах  материалыг бүрдүүлнэ.

 Үүнд:

  • Өргөдөл (маягтын дагуу);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Цээж зураг 1 хувь (3.5см х 4.5см хэмжээтэй);
  • Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);
  • Дээд боловсролын дипломын хуулбар;
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх,гэрчилгээний хуулбар;

Сургалтад бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 2017 оны 05-р сарын 17-ны дотор  өргөдлөө,   холбогдох баримт бичгийн хамт Эрчим хүчний хөгжлийн төвийн  103 тоотод ирүүлнэ үү.

Хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байрны өргөтгөл,

Утас: 976-7711 6030, 99288238, 99024066

Факс: 976-7000 2457
Вэб: http://www.edc.energy.gov.mn
И-мэйл: info@edc.energy.gov.mn


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд