НҮҮР
Мэдээ мэдээлэл
Техник технологи

Тайширын УЦС-ын төслийн товч танилцуулга


\

Төслийн нэр : Тайширын усан цахилгаан станц
Байршил : Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцал
Хэрэгжүүлэх хугацаа: 2004 - 2008
Төслийн хүчин чадал: 11 МВт, 37 сач кВт цаг
Хөрөнгийн эх үүсвэр : Кувейтын Сангаас 6.5 сая кувейт динар (20,0 орчим сая ам. доллар), Абу Даби Сангаас 47.7 сая эмират дирхам (13,0 орчим сая ам. доллар) авах зээлийн хэлэлцээрүүд байгуулагдсан.
Захиалагч : Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрчим Хүчний Газар
Эхэлсэн хугацаа : 2004 оны 10 - р сарын 10
Дуусах хугацаа : 2008 оны 11-р сарын 30

 

Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ, урьдчилсан судалгааны дүнд Тайширын УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.

Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүжигдэн хэрэгжиж байна, Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар хангах зорилгоор төлөвлөгдөж баригдсан. Төсөл хэрэгжсэнээр эдгээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэн ажиллах юм.

Тайширын УЦС-ын Зөвлөх ажил үйлчилгээний тендерт Австрали-Канадын хамтарсан АМЕК-СМЕК, Монгол Улсын МСэС компаниуд шалгаран 2002 оны 7 дугаар сараас нарийвчилсан зураг төсөл, хээрийн судалгааны ажил хийж 2003 оны 4-р сард зураг төсөл, тендерийн бичиг баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсан.

Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 9-р сарын 9-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан ба мөн оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн.

 

Тайширын УЦС-ын суурилагдсан хүчин чадал 11МВт, жилд 37,0 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. УЦС нь дөрвөн агрегаттай байх бөгөөд 1 агрегат нь 0,65 МВт, 3 агрегат нь тус бүр нь 3,45МВт-ын хүчин чадалтай.

 

 

 

 

 

 

Далан: Өндөр 50 м, хярын урт нь 192 м, эзэлхүүн 187000м3. Далан байгуулснаар 52 км2 усан толион талбайтай, 1000 сая м3 эзэлхүүн бүхий усан сан бий болно. Одоогийн байдлаар 30 м гүн, 20 км2 усан толион талбайтай, 240 сая м3 эзэлхүүн бүхий усан сан үүсээд байна.

Голын урсацыг шилжүүлэх туннель: Голын гольдролд станцын үндсэн барилга байгууламжийг барьж байгуулах зорилгоор 5 м голчтой, 165 м урт туннель байгуулж, урсацыг өөрчилсөн.


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд