НҮҮР
Мэдээ мэдээлэл
Техник технологи

Салхин парк арваннэгдүгээр сард ашиглалтад орно


Монголын анхны салхин паркийг Ньюком групп байгуулах гэж байгаа билээ. Паркийг барихаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ болон Нидерландын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, зээл авахаар болсон. Өнөөдөр энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгож, ЕСБХБ-ны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад болон Ньюком компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, МУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Салхин цахилгаан станц байгуулах уг төслийн нийт өртөг нь 120 сая ам.доллар бөгөөд үүнээс 85 сая долларыг нь дээрх хоёр банкнаас авч байгаа юм. ЕСБХБ-наас нийт 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт оруулсан байдгаас 25 хувь нь сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулагдсан аж.

Барилгын ажил нь дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд арваннэгдүгээр сараас эрчим хүчээ үйлдвэрлээд эхлэх төлөвлөгөөтэй. Ийнхүү сэргээгдэх эрчим хүчний 50 мВт-ын станцаа барьж эхлэх гэж байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлж 100, 200 мВт гэх мэт үе шатаар илүү их хэмжээний цахилгаан гаргадаг паркуудыг байгуулах ажилд Ньюком компани тэргүүлэх байр суурьтай оролцоно. Энэ бол ердөө гараа юм гэдгийг Ньюком компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэллээ. Мөн ЕСБХБ-ны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад, анх 5 жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн ажил одоо биеллээ олж буйд тун баяртай байгаагаа ёслолын ажиллагааны үеэр илэрхийлсэн юм.

Энэхүү салхин цахилгаан станц ашиглалтад орсноор нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 200 мянган тонноор бууруулна. Түүнчлэн 2 сая тонн ус, 160 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой. 


Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд