Захиалагчийн хяналт

Эрчим хүчний салбарт улсын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавих

Угсралтын ажлын явцад гарсан алдаа зөрчлийг илрүүлэх, арилгуулах, техникийн болон улсын комиссыг зохион байгуулан ажиллуулах, гэрээ дүгнэж эцсийн тооцоо хийх, ашиглагч байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгүүлэх зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбоо барих утас

· 7711-6050

Захиалагчийн хяналтын хэлтсийн танилцуулга

Үйл ажиллагааны дэс дараалал


1
Гэрээ байгуулах шат
  1. Төсөл, арга хэмжээний гэрээний хэлцэлд оролцох
  2. Гэрээний төсөл хянаж, ЭХЯ-аар батлуулах
  3. Хяналтын төсөв батлах
2
БУА-ыг эхлүүлэх шат
  1. ЭХЯ-аас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах
  2. Зураг төсөл зохиогчтой хамтран төслийн талбайд улаан шугам тавих
  3. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний болон авто замын байгууллагуудаас холбогдох зөвшөөрөл авах
3
Хяналтын гэрээ байгуулах
  1. Нийслэл болон орон нутгийн ашиглагч байгууллагуудтай өдөр тутмын хяналтын гэрээ байгуулах
  2. Зураг төсөл зохиогчтой хяналтын гэрээ байгуулах
4
Хяналт хийх
  1. Гэрээт хугацааны хэрэгжилтэд болон чанарын баталгаат хугацаанд талбай дээр нь хяналтыг хийх
  2. Материал захиалгын сонголтод ашиглагч, зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн тест-д оролцох
  3. ЭХХТ-ийн лабораторт метал хийц, цахилгаан дамжуулах утас, уур-ус, тос тосолгооны материалд шинжилгээ хийж дүгнэлт г
  4. аргах, гагнуурчдыг аттестачлах
  5. Ажлын зургийн зөрчил, газрын маргаан зэрэг асуудлыг холбогдох байгууллагуудтай хурал зохион байгуулж, шийдвэрлэх арга хэмжээ авах
  6. Үе шатны ажлын гүйцэтгэл хянаж ЭХЯ-нд хүргүүлэх
  7. БУА-ын ил, далд ажлын актыг баталгаажуулах
  8. Тоноглол, шугам сүлжээнд итгэмжлэгдсэн лабораторын туршилт хийлгүүлэх, протокол авах
5
Техникийн комисс ажиллуулах шат
  1. Техникийн комиссын хүсэлт хүлээн авах, ЭХЯ-ны ТНБД-ын тушаал гаргуулах
  2. Захиалагч, ашиглагч, зураг төсөл зохиогчийн төлөөлөл оролцуулан техникийн комисс ажиллуулах
  3. Техникийн комиссын шийдвэрээр тоноглол, шугам сүлжээг 72 цагийн туршилтын горимд ажиллуулах
6
Улсын комисс ажиллуулах шат
  1. Техникийн комиссын актыг үндэслэн улсын комисс ажиллуулах тушаал гаргуулах
  2. ЭХЯ, ЭХХТ, ашиглагч байгууллага, ТӨБЗГ, ОБЕГ, Үндэсний архивын газар, зураг зохиогч, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлийг оролцуулан улсын комиссыг зохион байгуулж ажиллуулах, ашиглалтад оруулах
  3. Аймаг нийслэлийн мэдээлэлийн санд бүртгүүлэх
7
Гэрээ дүгнэх эцсийн тооцоо хийх
  1. БУА-ын гэрээ дүгнэх, гэрээний зөрчлийн хариуцлага хүлээлгэх
  2. Эцсийн тооцоог хянаж ЭХЯ-нд хүргүүлэх
  3. Үндсэн хөрөнгийн задаргаа, улсын комиссын актыг ТӨБЗГ-т хүргүүлж үндсэн хөрөнгөнд бүртгэх
  4. Төсөл арга хэмжээний бичиг баримтыг архивт өгөх
  1. Гэрээ байгуулах шат
  2. БУА-ыг эрхлүүлэх шат
  3. Хяналтын гэрээ байгуулах
  4. Техникийн комисс ажиллуулах
  5. Гэрээ дүгнэн эцсийн тооцоо хийх

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН 2013-07-16 ны 98 тоот ЖУРАМ Засгийн газрын журам