Нэгдсэн лаборатори

ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ зэрэг улсуудын орчин үеийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж, Монгол улсын болон хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

“Метал шинжилгээ, гагнуурын лаборатори”, “Химийн лаборатори”, “Цахилгааны лаборатори”

Холбоо барих

· 77116010 - 262

Нэгдсэн лабораторийн хэсгийн танилцуулга

Метал шинжилгээ, гагнуурын лаборатори

  • Гагнуурын технологи боловсруулах, баталгаажуулах, мөрдөх
  • Гагнуурын оёдлын чанарын шалгалт
  • Гагнуурчдын аттестатчилалын шалгалт
  • Гагнуурын электродонд технологи туршилт хийх, техникийн дүгнэлт гаргах
  • Спектр (солонгорол) анализын аргаар металын чанаржуулагч элементүүдийн хэмжээг тодорхойлох
  • Металлографийн шинжилгээ
  • Метал хийцийн шинж чанарт механик туршилт (хатуулаг, бөх батын хязгаар, харьцангуй суналт, цохилтын зуурамтгай чанар), нам температурт металын цохилтын зуурамтгай чанарыг тодорхойлох
  • Үл Эдвэх Сорил (ҮЭС)-ын радиографийн сорилтын аргаар (X-Ray) үндсэн метал хийц болон гагнуурын оёдол доторх гэмтэл согогийг илрүүлэх
  • ҮЭС-ын хэт авиан сорилтын аргаар (UT) үндсэн метал хийц болон гагнуурын оёдлын дотоод гэмтэл согогийг илрүүлэх
  • ҮЭС-ын хэт богино авиан сорилтын аргаар (UT) метал хийц болон гагнуурын оёдлын ханын зузааны нимгэрэлтийн хэмжээг тодорхойлох
  • ҮЭС-ын шингэн нэвчүүлэх сорилтын аргаар (PT) метал хийц болон гагнуурын оёдлын гадаргууд ил орших гэмтэл согогийг илрүүлэх

Цахилгааны лаборатори

  • Спектр (солонгорол) анализын аргаар зэс, хөнгөн цагаан материалын хими найрлага, цахилгаан дамжуулах чанарыг тодорхойлох
  • Кабель, утасны гүйдэл дамжуулах хэсгийн метал хийцийн шинж чанарт механик туршилт (хатуулаг, урсалтын хязгаар, бөх батын хязгаар, харьцангуй нарийсалт, уртсалт)
  • Дамжуулах, түгээх сүлжээний алдагдлыг тодорхойлох
  • Трансформаторын тосны хүчдэл даах, нэвчилт, өнцгийн хугаралтыг тодорхойлох
  • Өндөр хүчдэлээр туршилт хийх
  • Газардуулгын байгууламжийг турших, газардуулгын эсэргүүцлийг тодорхойлох
  • Бүтээгдэхүүний чийгшлийг тодорхойлох
  • Өндөр болон нам температурт бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлох
  • Бүтээгдэхүүний хэмжээсийг гурван хэмжээст орон зайд хэмжих

Химийн лаборатори

  • Үйлдвэрлэлийн усанд хураангуй ба дэлгэрэнгүй шинжилгээ хийх;
  • Компанийн /байгууллага/ болон түүний салбарт шинжилгээ хийсэн материалд боловсруулалт хийх;
  • Хаг хурдасны шинжилгээ хийх;
  • Ион солилцох материалд туршилт шинжилгээ хийх /шинэ болон ашиглаж байгаа/;
  • Тоноглолын зэврэлтийн индикаторын туршилт-шинжилгээ хийх;
  • Эрчим хүчний тос тосолгооны материалд хураангуй туршилт шинжилгээ хийх;
  • Трансформаторын тосонд ууссан хийн найрлагыг хийн хроматографийн аргаар туршилт шинжилгээ хийх, гарсан үр дүнгээр гэмтлийг оношлох, гарч болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх

Холбоотой дүрэм журмууд
Өмчийн бүх хэлбэрийн харилцагчдад баримтлах
“Ажил үйлчилгээний нэгдсэн үнэлгээ”


Татах
ЗАГВАР-МЕТАЛЛ-1
ЗАГВАР-МЕТАЛЛ-2
ЗАГВАР-МЕТАЛЛ-3
ЗАГВАР-ХИМИ
ЗАГВАР-ЦАХИЛГААН