Цаг үеийн мэдээ · 2017-11-11

Дэлхийн банкны ’’ Түгээх сүлжээний алдагдал бууруулах Эрчим хүчний төсөл’’-ийн товч танилцуулга

Дэлхийн банк, Олон улсын Хөгжлийн Ассоциацтай 23.4 сая зээлжих тусгай эрх бүхий хөгжлийн зээлийн гэрээг 2001 оны 8 сарын 2 өдөр байгуулж, Улсын Их Хурлаар 2001 оны 11 сарын 15 нд соёрхон баталсанаар төслийн үйл ажиллагаа эхэлсэн.

Төслийн зорилго нь төсөлд хамрагдсан байгууллагуудын түгээх сүлжээнд техникийн шинэчлэл хийснээр алдагдалыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, зах зээлд суурилсан санхүүгийн чадавхитай орчин үеийн түгээх компани бий болгоход оршино.

Төслийн хүрээнд хотын 7 дүүрэг, зүүн хэсгийн гэр хороолол, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх болон эрчим хүчний үйлдвэрүүдын менежментийг сайжруулах ажлууд хийгдсэн болно.

2009 оны байдлаар 598  агаарын дэд станцыг шинэчилж, 119 агаарын дэд станцыг шинээр угсарч, 1587.3 км бүрээстэй дамжуулагч утас шинээр татсанаар аж ахуйн нэгж болон айл өрхүүд чанарын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангагдсан. Улаанбаатар хотод 89581 хэрэглэгчид тарифтай электрон тоолуур суурилуулсан нь хэрэглэгчид шөнийн цагаар хямдралтай цахилгаан эрчим хүч хэрэглэх болсон. Аймгийн төвүүдэд 39268 электрон тоолуур суурилуулсан бөгөөд нийтдээ 128849 хэрэглэгчидийг шинээр тоолууржуулах ажил хийгдсэн. Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны ил ба далд шугам сүлжээний шинэчлэлийн ажил иж бүрэн дууссан бөгөөд Улаанбаатар хотын төвийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор Дорнод-1 дэд станцыг 6 кВ-оос 10 кВ-д шилжүүлэх, Баруун 4 замын 35 кВ-ын шинэ дэд станц барих угсралтын ажил дуусах шатандаа явж байна.

УБЦТС ХК-ыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах төслүүдийн хүрээнд Улаанбаатар хотод 5 Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Зуслангийн хэсэгт 1 хэрэглэгчдэд үйлчлэх танхим байгуулагдаж үйл ажиллагаа нь жигдэрсэн, аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүдийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулж мөн хэрэглэгчдэд үйлчлэх танхимыг нээх бэлтгэлийг хангаж ажиллаж байна.

УБЦТС ХК болон аймгуудад хэрэглэгчдэд үйлчлэх төв /танхим/-ыг байгуулсанаар хэрэглэгчийн хүсэлтийг нэг цэгт хүлээн авч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний холбогдолтой бүх төрлийн ажил үйлчилгээ, мэдээ мэдээлэл, өргөдөл гомдол болон бусад асуудлуудаа шийдвэрлүүлж байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон зохион байгуулагдсанаар хэрэглэгчдийг хүлээн авах танхим, борлуулалтын хэсэг, авлага барагдуулах хэсэг, техник үйлчилгээний хэсэг, тоолуурын хэсэг, нийтлэг үйлчилгээний хэсэг гэсэн 6 бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Техникийн болон арилжааны төсөл хэрэгжсэний үр дүнд 2004 онд УБЦТС ХК-ны нийт алдагдал 30.64% байсанаас 2009 онд 21.23% болж 9.41%-иар цахилгаан эрчим хүчний алдагдал буурсан. Төслийн I шатанд Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын түгээх сүлжээнүүдэд төсөл хэрэгжсэнээр 2004 онд аймгуудын нийт алдагдал 19.4-46.3% байсанаас 2009 онд 9.7-20.1% болж 9.7-26.20%-иар цахилгаан эрчим хүчний алдагдал буурсан байна.

Төслийн II шатанд  Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын түгээх сүлжээнүүдэд төсөл хэрэгжсэнээр 2007 онд аймгуудын нийт алдагдал 29.9-42.4% байсанаас 2009 онд 25.40-32.78% болж 4.5-9.62%-иар цахилгаан эрчим хүчний алдагдал буурсан байна.

Төсөл хэрэгжсэнээр 2004-2009 оны цахилгаан эрчим хүчний алдагдалын бууралт нь УБЦТС ХК-нд 11.79 сая доллар, төслийн I шатаны аймгуудад 3.97 сая доллар, төслийн II шатаны аймгуудад 0.31 сая доллар, нийтдээ эрчим хүчний системд 16.5 сая доллар буюу 21.2 тэрбум төгрөгийн  үр ашиг өгөөд байна.


Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ