Цаг үеийн мэдээ · 2019-04-12

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Дэд сайд Т.Гантулга, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батгэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал А.Бямбадорж  нар оролцов.

Хуралдаанаар “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл, цаашид шийдвэрлэх асуудал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн тайлан, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн тайлан, 2019 оны I улиралд иргэд, аж ахуй нэгжээс Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яаманд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлангтус тус сонсож, хэлэлцлээ.

“Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл, цаашид шийдвэрлэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал танилцуулав. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм. Энэ удаагийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.

1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулсан “Эрчим хүчний аудит хийх журам”, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ын шинэчилсэн найруулгын төсөл болон “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг;

2. Эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг дэмжсэн ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх, санамж бичиг байгуулахыг;

3. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.е-д заасан “...дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам”-ыг боловсруулан сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг;

4. Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой стандартуудыг MNS болгож батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ