Цаг үеийн мэдээ · 2019-04-14

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИТЭЙ УУЛЗЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа болон эрчим хүчний системийн найдвартай ажиллагааны талаар ярилцсан.

Уулзалтад Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж,Элчин сайдын яамны эдийн засгийн хэлтсийн даргаБэнжамин Леройнар оролцсон юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.Манай улсад тулгарч байгаа асуудал бол оргил ачааллын үед буюу орой 18-21 цаг хүртэл хэрэглээний тодорхой ачаалал үүсдэг. Үүнийг ОХУ-аас шууд авдаг. Үүнийг дотоодоосоо хангадаг болохын тулд гурван эх үүсвэрийг төлөвлөж байна. 1-рт, усан цахилгаан станц,батерей хуримтлуур,дизель юм уу хийн хосолмол турбингенератортой болох зэрэг чиглэлээр судалгаа хийжзорилт тавин ажиллаж байна” гэлээ.Мөн цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Үүнд:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй цахилгаан эрчим хүч хуримтлуулах системийг Монголд нэвтрүүлэх;
  2. Монгол, АНУ, Япон гурван талт хамтын ажиллагааг бий болгох;
  3. АНУ-ын талаас Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж болох төсөл хөтөлбөрийн жагсаалтыг тодорхой болгох;
  4. АНУ-тай метан хийн чиглэлд хамтран ажиллах боломжийн тухай зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческихоёр орны хооронд жил бүр болдог зөвлөлдөх уулзалт удахгүй болох гэж буйг дуулгаад дээрх уулзалтаар илүү өргөн сэдвийн хүрээнд санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэлээ. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ