Цаг үеийн мэдээ · 2019-05-14

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН "ДЦС-4" ТӨХК-ИЙН ТУРБОАГРЕГАТ №1-4-ИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр"ДЦС-4" ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх ажлын явцтай биечлэн танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны 01 тоот тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний 32/20 тоот зөвлөмжийн дагуу “ДЦС-4” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх ажлыг 2018-2019 оны их засварын хугацаанд багтаан хийж гүйцэтгэх шийдвэр гарсан юм.

Турбоагрегат 1-4-ийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр үндсэн тоноглолын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахаас гадна турбины ажиллах цаг 220 мянгаар нэмэгдэж, станцын суурилагдсан  хүчин чадлыг цахилгаанаар 89 МВт, дулаанаар 74 Гкал/цагаар нэмэгдүүлэх юм.

Шинэчлэлийн ажил 3 үе шаттай.   

I үе шат - ТА-4-н шинэчлэл, ТА-1-н хурц уур, перепускийн шугам хоолойг солих ажил

IIүе шат– ТА-1-н шинэчлэлийн ажил

IIIүе шат– ТА-2,3-н шинэчлэлийн ажил

Төслийн ажлыг хамгийн богино хугацаанд бага зардлаар хэрэгжүүлснээр Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, шинэ эх үүсвэрүүдийг барих, бусад эх үүсвэрийн шинэчлэл өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх хугацаанд хэрэглээний өсөлтийг хаах гүүр болох чухал ач холбогдлыг давхар агуулж байгаа юм. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ