Цаг үеийн мэдээ · 2019-06-05

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА: МАНАЙ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АСАР ИХ НӨӨЦТЭЙ НЬ БАТЛАГДЛАА

Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын VI бага хурлын хүрээнд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги" төслийн тайланг Азийн хөгжлийн банкнаас Эрчим хүчний яаманд өчигдөр хүлээлгэн өглөө. Тус төсөл нь Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой аж.

Эрчим хүчний дэд сайд Т. Гантулга "2017 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар эхлүүлсэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги" төслийн нэгдсэн тайлан өнөөдөр бэлэн болж Засгийн газрын гарт ирж байна. Суурь судалгаа бэлэн болсон учир одоо улс төрийн дэмжлэг маш чухал гэж судлаачид хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний бүтцийг байгуулах санаачилга дэвшүүлсэн нь дэмжлэг сайн байгаагийн илрэл юм. Удахгүй есдүгээр сард Владивосток хотод болох уулзалтаар бид гарын үсэг зурахаар хамтран ажиллаж байна" гэлээ.

Азийн хөгжлийн банкны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн Кауро Огино "Энэхүү төслийн судалгааны сүүлийн тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч буйдаа туйлын баяртай байна. Одоо төслийн маань эхний үе шат дуусгавар болж байна. Гэвч энэ чиглэлээр ирээдүйд олон ажил хийх шаардлагатай бөгөөд шат шатаар хамтдаа ахисаар байна гэж найдаж байна. Азийн Хөгжлийн Банкны зүгээс Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн системийг бий болгож, цаашдаа эрчим хүчийг улам нэмэгдүүлэхэд, нүүрсхүчлийн хийн ялгарал бага эдийн засгийг хөгжүүлэхэд, мөн Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг дэмжин тууштай ажилласаар байх болно" гэв.

Азийн хөгжлийн банкны Техникийн төслийн ахлагч Филипп Лянхарт "Судалгааны үр дүнд бүс нутгийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа улс орнууд эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний боломжийг нэгтгэснээр цахилгааны нөөц эх үүсвэрийг солилцож, харилцан ажиллах боломж бүрдэж байна. Мөн ирээдүйд энэ хүрээнд бий болох эрчим хүчний зардал хямд тусч байгаа учраас эцсийн хэрэглэгчдэд ч мөн цахилгааныг хямд өртөгөөр түгээх боломжтой. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчтний тасалдалтай холбоотой асуудлыг шийдэх болох юм. Эцсийн дүнд бид Зүүн Хойд Азийн бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгарал бага эдийн засгийг хөгжүүлж чадна. Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулахтай холбоотой судалгааг үзэхэд техник талаасаа ч бүрэн боломжтой. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан бүх харилцагч байгуулагууд болон Засгийн газарт талархлаа илэрхийлье" гэлээ.

Дэлхийн эрчим хүчний зөвлөл Монголын гишүүн хорооны дарга П.Товуудорж "Зүүн Хойд Азийн бүс нутагт дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг бөгөөд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэг нь төвлөрдөг. Тиймээс энэ бол маш том боломж. Мэдээж урт хугацааны бодлогын асуудал зайлшгүй бий. Тууштай бодлого бариад явбал манай улс эрчим хүчний хувьд гол үүргийг гүйцэтгэх болох боломжтой. Учир нь манай орон өргөн уудам газар нутагтай, дан ганц сэргээгдэх эрчим хүч бус хатуу түлшийн хувьд асар баялаг нөөцтэй" гэв.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ