Цаг үеийн мэдээ · 2019-06-27

ЭХХТ ТӨҮГ-ЫН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН PLC-ЫН ЛАБОРАТОРИ ШВЕДИЙН ABB ГРУППЫН PLC /PROGRAMMABLE LOGIC CONTROLLER/-ООР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

ЭХХТ ТӨҮГ-ын СҮТ-ийн PLC-ын лаборатори нь 1999-2003 онд Германы хөрөнгө оруулалтаар суурьлуулагдсан. Техник технологийн хөгжил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор СҮТ-ийн PLC нь үйлдвэр компаниудын хэрэгцээ шаардлагыг хангахгүй байх эрсдэл үүссэний дагуу технологийн шинэчлэл хийх шаардлагатай болсон.
Энэ хүрээнд Эрчим Хүчний Яамны дэмжлэгтэйгээр эрчим хүчний үр ашиг 3+ GIZ-ийн төслөөр СҮТ-д Шведийн ABB брэндийн PLC /Programmable logic controller/-н иж бүрэн 4ш сургалтын стэндүүдийг суурьлууллаа. Гүйцэтгэгч компаниар Монхорус Интернэшнл ХХК ажиллалаа. 
Энэхүү PLC нь Эрчим хүч, Уул уурхай, Хүнсний үйлдвэр, Нефть химийн үйлдвэр болон бүх төрлийн үйлдвэрлэл явуулж буй газарт үйлдвэрлэлийн процессыг автоматжуулахад ашиглах боломжтой. 
 PLC-ын марк: PM564-ETH 
 HMI-ын марк: CP607, Modbus TCP протоколоор
 Давтамж хувиргагчийн марк: ACS880 
 Зөөлөн асаагчийн марк: PSR3-600-70
Манай лабораторид ирж суралцаснаар та бүгд дараах чадваруудыг эзэмшинэ.
1. HMI, PLC, зөөлөн асаагч, давтамж хувиргагчуудыг тус тусад нь ажиллуулах, программчлаж сурах
2. Суралцагчид нэг давтамж хувиргагчаар 1 буюу түүнээс олон цахилгаан хөдөлгүүр удирдаж сурах 
3. HMI+PLC хамтдаа нэг систем бөгөөд суралцагчид замын хөдөлгөөний гэрэл удирдах болон коневейрийн удирдлагыг симуляци байдлаар хийх
4. HMI+PLC+давтамж хувиргагч+зөөлөн асаагч+цахилгаан хөдөлгүүр нь хамтдаа нэг систем бөгөөд хоорондоо fieldbus (Modbus эсвэл Ethernet) эсвэл жирийн кабелиар холбож болно. Суралцагчид цахилгаан хөдөлгүүрийг хэд хэдэн аргаар удирдах. 
5. HMI+хэд хэдэн PLC+хэд хэдэн давтамж хувиргагч+хэд хэдэн цахилгаан хөдөлгүүрүүд нэг систем болоод суралцагчид үйлдвэрлэлийн автоматжуулалтын туршилт хийх
6. Суралцагчид контактор суурилуулан цахилгаан хөдөлгүүрийн холболтыг (од гурвалжин) өөрчлөх дадлага хийх гэх мэт.

 

No photo description available.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ