Цаг үеийн мэдээ · 2019-07-03

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨААТҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ТӨААҮГ/-ын үйл ажиллагаатай танилцлаа. 1989 онд Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл, 2005 онд Түлш, эрчим хүчний яамны харьяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, 2009 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 4 хэлтэс, 39 инженер техникийн ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Сэргээгдэх эрчим хүчний нөөцийн нарийвчилсан хэмжилт судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, зураг төсөл боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих, гадаад, дотоодод үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид туршилт хийх, магадлал гаргах, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсгүүр барих, сэргээгдэх эрчим хүчний аливаа төсөл хөтөлбөрийг гаднын болон дотоодын төрийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны 106 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих ажлыг дангаар гүйцэтгэж байгаа гэлээ.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хамт олон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг тус байгууллагад ажиллах үеэр тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Үүнд:

  • Тус төв 2017-2018 онуудад 10-55МВт-ын нийт зургаан нар, салхин цахилгаан станцын барилга байгууламжид холбогдох хууль тогтоомжийн дагуу техникийн хяналт тавьж ажилласан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орж буйтай холбогдон энэ салбарт хэрэгжиж буй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төслүүдийн хэрэгжилт удаашралтай болсон;
  • Байгууллагын нарны зайн үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирч, хоцрогдон 2014 оноос хойш үйлдвэрлэл бүрэн зогссон;
  • Сэргээгдэх эрчим хүчийг ахуйн хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран нарны зайн үйлдвэрлэлийг шинэчлэн бий болгох, шинэ технологи, инноваци нэвтрүүлэх чиглэлд тус тус онцгой анхаарч ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн тус байгууллагын инженер техникийн ажилчдаас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон өндөр бүтээмж, илүү үр дүнтэй ажиллах саналуудыг гаргасан юм.Үүнд:

  • Нарны зайн үйлдвэрийг сэргээн засварлахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгон хэвийн үйл ажиллагаанд оруулах;
  • IEC-61730-1 нарны зайн дэлгэц-Хамгаалалтын ангилал, IEC-61730-2 Нарны зайн дэлгэцийн аюулгүй байдал зэрэг стандартуудын дагуу Монгол Улсад импортоор орж ирж буй нарны зайн дэлгэцийг стандартчилах итгэмжлэгдсэн лабораторийг ашиглалтад оруулж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд хяналт тавих;
  • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөр, техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-д шүүмж хийх эрх бүхий байгууллага болох;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зураг, төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллага болох;
  • Монгол Улсад хэрэгжиж буй хүлэмжийн хийн ялгарал бууруулах төслүүдэд хүлэмжийн хийн магадалгаа нотолгоо хийх;
  • Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцууд /Нар, Салхи, УЦС/-ын эвдрэл гэмтлийг тодорхойлж,засвар үйлчилгээ хийх;
  • Хөдөө орон нутаг, алслагдмал бүс нутагт байрлах малчин айл өрхийн хэрэглээнд тохирсон бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн угсралт суурилуулалтыг хийх;
  • Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай харилцан туршлага солилцож, шинэ техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг анх 1989 онд байгуулжээ. Энэ жил тус байгууллагын 30 жилийн ой тохиож байгаа юм. Ойн арга хэмжээн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болон салбарын оюутнуудын дунд болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хэллээ. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ