Цаг үеийн мэдээ · 2019-08-01

"ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ СУУРИЛУУЛАЛТЫН ГАРЫН АВЛАГА" номын нээлт боллоо

“Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ болон Шнайдер Электрик хоорондын санамж бичигийн хүрээнд Олон улсын цахилгаан техникийн хорооноос батлагдсан IEC 60364 стандартын нам хүчдэлийн тоноглол суурилуулалтын гарын авлага-ыг Англи хэлнээс Монгол хэлнээ орчуулан эхний хувилбарыг амжилттай хэвлүүллээ.

Тус номын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 07-р сарын 24нд Эрчим хүчний хөгжлийн төвийн хурлын зааланд болсон ба Эрчим хүчний салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцон номны талаар санал солилцлоо.

 

Уг ном маань Европын технологийг Монголд нэвтрүүлэх нэгэн том үйл явдлын эхлэл болж цахилгааны инженерүүдэд санаа өгөх, материал, тоног төхөөрөмжийг сонгох техникийн шийдэлийг гаргахад санаа авахуйц гарын авлага болсон гэдэгт итгэлтэй байна хэмээн орчуулгын багын зүгээс хэлж байлаа.

Үйл ажиллагаанд Шнайдер Электрик компаны Ази Номхон далай ба Япон дахь салбар хариуцсан захирал Tommy Leong оролцож Монгол улсын Эрчим хүчний салбар болон Шнайдер Электрик компани хоорондын харилцааг улам сайжруулах хүсэлтэй байгаагаа дурдаж үг хэлсэн юм.

Энэхүү номыг сонирхсон албан байгууллага хувь хүн Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ Гадаад хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн хэлтсийн 77113040 утсаар холбоо барина уу.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ