Цаг үеийн мэдээ · 2019-08-14

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУДЫН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай танилцлаа. Үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаны төлөөллүүд оролцов. Тэрээр “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-3” “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл, их засвар,хөрөнгө оруулалт болон 220/110/35 кВ-ын Сонгино дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцсан юм.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын арга хэмжээний ажлаар 412, нийт 1974 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид хийгдэж байна.

Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг сануулж байв. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын ерөнхий сайд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. Ялангуяа дулаан эх үүсвэрүүдийг шинээр бий болгох боломж ямар байгааг тодруулах зорилгоор ажиллаж байгаа юм. Манай жилийн хэрэглээ 60-80 МВт-аар өсөж байна. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын1-4турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь энэхүү хэрэглээг хангах зорилготой. Энэ ондоо эхний 2 генератор ашиглалтад орох ёстой. Ингэснээр шинэ хэрэглээнийхээ 50%-ийг хаах буй 46 МВт-аар манай эх үүсвэр нэмэгдэнэ. Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх,Амгалангийн дулааны станцыг 50 МВт-аарөргөтгөх, станцуудын үнсэн санг шинээр байгуулах зэрэг асуудлуудаар тодорхой шийдвэр засгийн газраас гаргахаар тогтлоо” гэв.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ