Цаг үеийн мэдээ · 2019-08-20

ХОГИЙГ ЭРЧИМ ХҮЧ БОЛГОХ ҮЙЛДВЭР 2021 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Улаанбаатарт  өдөрт 1000 орчим тонн хог хаягдал гарч үүнийг устгах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэр байхгүйгээс Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх хөр хөнөөлийг сааруулахад биш дэмжихэд нөлөөлөх байдал үүсээд байгаа юм. Нэг сайхан мэдээ дуулгахад Их Британи улсын “Нааново Грин Энержи Монголиа”  компани хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотод эхлүүлэхээр болсон байна. Тус үйлдвэр өдөрт 500 орчим тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Дэлхийд хамгийн бага зардалтай, эрчим хүчний хэмнэлттэй технологуудын нэгээр хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх  WTE Maax технологи тодроод байна. Ийм  үйлдвэрүүд ихэнх нь дулааны эрчим хүчний 25-30 хувийг цахилгаан болгон үйлдвэрлэдэг. Түүнчлэн хог хаягдлын илчлэгээс хамааран цагт дунджаар 180-250 тонн хог хаягдал боловсруулан 7-14 мегаВатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний гурав орчим хувийг хангахаар байгаа. Өдөрт 500 тонн хог цэвэрлэх хүчин чадалтай. 2021 онд ашиглалтад орох уг үйлдвэр нь Улаанбаатар хотын Био комбинатын урдуур урсаж буй бохир усыг үйлвэрийнхээ хөргүүрт ашиглан буцаагаад 70 хувийг цэвэршүүлэн олон улсын ундны усны стандартад нийцүүлэн савлаж хэрэглэгчдэд нийлүүлэх  боломжтой юм байна. Мөн шатаасан  хогны үнсээр үнс, цементэн блок үйлдвэрлэж хаягдалгүй үйлдвэр бий болох юм байна.  Ил задгай энд тэндгүй хаягдаж олон жил хурлагдсан хогноос  үүссэн хор, шатааж эрчим хүч үйлдвэрлэснээс үүссэн хороос илүү хортой байдаг гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Нөгөөтэйгүүр уг технологи нь шаталтаас үүссэн хорыг агаарт дэгдүүлэхгүйгээр саармагжуулж, ууршуулдаг юм байна.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ