Цаг үеийн мэдээ · 2019-08-22

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АРМИДА АЛИСЖАБАНАТАЙ УУЛЗЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж, Монгол Улсболон НҮБ-ын АНДЭЗНК-ын эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Сайд Ц.Даваасүрэн НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс болон АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар асуудлаар санал солилцлоо. Эрчим хүчний Сайд хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нэн тэргүүний асуудал бөгөөд энэхүү чиглэлээр хийж буй ажлуудыг дурдсаны дээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2020 онд 20 хувьд, 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр зорин ажиллаж нар, салхи, усны эрчим хүчийг хөгжүүлэх, зай хураагуур барих ажлуудын явцын талаар ярьлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд бүс нутгийн улсуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж буй талаар тэд харилцан санал солилцлоо.  

Хатагтай Армида Алисжабана “Дэлхийн тогтвортой хөгжил 2030”зорилгын 7 дугаар заалтал туссан “Цэвэр эрчим хүчээр хангах”зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүч, үр ашиг, хэмнэлтийг бий болгох, хөгжүүлэх болон бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсын эрчим хүчний салбарт хийж буй ажлуудын явцыг сонсож, эрхэм Сайдад талархал илэрхийллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхдээ өөр бүс нутгийн туршлагаас судлах, улс төрийн болон бизнесийн дэмжлэг ихээхэн хэрэгтэйг онцлоод цэвэр эрчим хүчийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах болон  бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авахад АНДЭЗНК хамтран ажиллахболохыг дурдлаа.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ