Цаг үеийн мэдээ · 2019-09-04

“ДЦС-IV” ТӨХК-ИЙН ТУРБОГЕНЕРАТОР №1-4-ИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 01 тоот тогтоол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний 32/20 тоот зөвлөмжийн дагуу “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх шийдвэр гарсан. Төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд буюу 2019 онд турбогенератор №1, 4-ийг шинэчлэхээр, 2020 онд№2,3-ийг шинэчилж, ашиглалтад өгөх юм. “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх төслийн үр дүнд станцын суурилагдсан хүчин чадал, цахилгаанаар 89 МВт, дулаанаар 72 Гкал/цаг-аар нэмэгдэнэ.

Турбогенератор №4-ийн шинэчлэлтийн ажил амжилттай дуусч, өнөөдөр ажиллагаанд залгагдаж байна. Турбогенератор №4 ашиглалтад орсноор:

  • Турбины ажиллах нөөц 220 мян.цаг, турбиныг явуулах тоо 600 болж шинэчлэгдэнэ;
  • Тоноглолын нэгж хүчин чадал 20-23 МВт-аар нэмэгдэнэ;
  • Турбины дулаанжуулалтын ачаалал 13-35 Гкал/цаг-аар нэмэгдэнэ;
  • Турбины ашигт үйлийн коффициент /АҮК/ 3%-аар нэмэгдэнэ;
  • Хүчин чадал хязгаарлаж ажиллах шаардлагагагүй болно;

Турбогенератор №4-ийн эргэлт өгөх, туршилт эхлүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын шадар сайд А.В.Гордеев, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нарын албаны хүмүүс оролцов. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 60-80МВт-аар өсч байна. Шинээр ажиллах турбогенератор энэ хэрэглээний 50 хувийг хангана. Ирэх 2020 онд дөрвөн турбогенератороо бүрэн ашиглалтад оруулвал 90МВт-аар нэмэгдэх юм” гэлээ. 

Төслийн хүрээнд ОХУ-аас 30 мэргэжилтэн, Украйн Улсын 73 угсрагч, дотоодын 4 компанийн 35 нийт 140 гаруй хүн уг төсөлд ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл
2019-07-19
Урилга

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ