Цаг үеийн мэдээ · 2019-09-12

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАЙРАХ ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАНА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак нар “Дэлхийн эрчим хүчний XXIV конгресс”-ийн үеэр уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Эрчим хүчний сайдЦ.Даваасүрэн ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг нэн яаралтай ажил хэрэг болгох саналтай байгаа талаар дурдлаа.

ОХУ-ын Эрчим хүчний эрхэм сайд А.В.Новак хариу хэлэхдээ “Ерөнхийлөгч В.В.Путин уг асуудлаар Газпром компанийн захиралд судалж үзэх талаар онцгойлон үүрэг даалгавар өгсөн” хэмээгээд гурванталын эрчим хүчний яам, компаниудын оролцоотой ажлын хэсгийг ойрын хугацаанд  байгуулан  ажлыг яаралтай эхлүүлье гэлээ. 

Мөн тус уулзалтаар Монгол, ОХУ-ын эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлаар хэлэлцэв. Мөн эрчим хүчний сайд нар Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлын явцын талаар ярилцсан бөгөөд ОХУ-ын Уралын турбины завод нь “ДЦС-IV” ТӨХК-ийн хоёр турбогенераторыг  2019 онд, 2020 онд үлдсэнийгшинэчилж, ашиглалтад оруулах юм.

Уузалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зүүн хойд Азийг цахилгаан эрчим хүчээр хангах буюу Азийн супер сүлжээ байгуулах санаачлагын хүрээнд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулах талаар судалгааны ажлыг эхлүүлэх саналыг Монголын тал тавьлаа.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ