Цаг үеийн мэдээ · 2019-09-24

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг”-ийг 2019 оны 09 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Өдөрлөгт харъяа 30 гаруй үйлдвэр, компани оролцох бөгөөд Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүд болон цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, Эрчим хүчний үнэ тариф, Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, Цахилгаан, дулааны техникийн нөхцөл, Эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, Эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлнэ. Иргэн та энэ өдрүүдэд ирж цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах бүрэн боломжтой.

Бид таны санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, цахилгаан дулаантай холбоотой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх болно. Та бүхнийг урьж байна.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ