Цаг үеийн мэдээ · 2019-10-03

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллав

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшийг борлуулж буй хэд хэдэн цэгт өнөөдөр /2019.10.03/ ажиллалаа.

Хүйтний эрч нэмэгдэж буй энэ үед сайжруулсан шахмал түлшний түгээлт болон борлуулалт иргэдэд хүндрэлгүй хүрч байгаа эсэхийг шалгасан юм. Нийслэлийн гэр хороололд ойролцоогоор 220 мянган айл өрх амьдарч байна. Ахуйн хэрэгцээнд жилд дунджаар сая 200 мянган тонн түүхий нүрс түлдэг байсныг 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй тонныг борлуулалтын цэгүүдэд тарааж, 10 мянга гаруй тонныг иргэдэд худалдаалаад байна.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хэдийн гал түлээд эхэлсэн. Тийм учраас газар дээр нь ажиллаж сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, шаталт болон илчлэг ямар байгаатай биечлэн танилцаж байна. Өнөөдөр дундын 50 цэгт түгээж, 500 цэгт боруулалт хийж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа айлуудад мөн орж үзлээ. Шаталт сайн байна. Харж байхад яг асахдаа бага зэргийн утаа ялгаруулж байна. Ассанаас хойш бол зүгээр. Агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж харж байна” гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Харин ихээр худалдан авч, орон нутаг руу зөөх явдал ажиглагдаж байгааг хэлээд сайжруулсан шахмал түлшийг одоохондоо зөвхөн нийслэл хотын хэрэглэгчдэд зориулан гаргаж байгааг онцолсон юм.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн иргэд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр хэлсэн. Утаа ялгаруулалт багасч, илчлэг сайн байна. Гагцхүү шинээр хэрэглээнд нэвтэрсэн учир олон нийтээрээ зөв хэрэглэх шаардлагатай байгааг захилаа.

Иргэдийн түлшний хэрэглээг хянах “Сайн карт”-ыг ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн үнэгүй тараана. Ингэснээр аймаг, сумд руу зөөх асуудлыг давхар хаах юм байна.

Эх сурвалж:www.energy.gov.mn

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ