Цаг үеийн мэдээ · 2019-10-08

“Сургалт хөгжил, хамтын ажиллагаа” уулзалт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

          2019 оны 10 дугаар сарын 07 ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга нээж үг хэлсэнээр эхэлсэн юм. Хөтөлбөрийн дагуу Эрчим хүчний бодлого чиг хандлага , ЭХС-ын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, Салбарын ажил мэргэжлийн лавлах, стандарт боловсруулах ач холбогдол сэдвүүдээр ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Батгэрэл, МАОЭНХ-ны захирал А.Ганбаатар, ЭХХТ Сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга М.Отгонням нар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн ЭХЗХ-ноос жишиг хүний нөөцийн бодлогын талаар хүний нөөцийн аудитор О.Батгэрэл салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичиг боловсруулж байгаатай холбогдуулан илтгэл тавьлаа.

            Уг зөвлөгөөнөөp Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого,Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр /2018-2023/-ийн хүрээнд хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хангах, салбарын ажиллагсдыг давтан сургах мэргэшүүлэх сургалтын журмыг хэрэгжүүлэхэд сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын ажил мэргэжлийн лавлах боловсруулах батлуулах, техник технологийг шинэчлэх, сургалтын чанар, мэргэжлийн боловсрол сургалтын стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж 6 чиглэл зөвлөмжүүдийг баталлаа

             Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан үг хэлж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал А.Бямбадорж зөвлөгөөний хаалтын үг хэлсэнээр амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ