Цаг үеийн мэдээ · 2018-01-05

2018 оныг “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЖИЛ” болгон зарлав

Эрчим хүчний сайдын зөвлөл 2018 оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав болон Эрчим хүчний яамны асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу “ДЦС V”төслийн цаашдын төлөв, Эрчим хүчний яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлийн эрхзүйн орчин, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн ажлын тайлан болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, 2017 онд төрийн байгууллагад гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээлэл зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ.

Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС V” төслийн ажил 2011 онд эхэлсэн. Өндөр өртөгтэй дээрх станцын төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шаардлагагүй хэмээн Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. Тус станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй юм. Харин өргөтгөл нь хийгдэхээр засгийн газрын шийдвэр гарсан “ДЦС III”, “ДЦС IV”ТӨХК-иудаас болон “Амгалан” дулааны цахилгаан станц зэргийн хүчин чадлыг ашиглах боломжтой гэлээ.

Хуралдааны үеэр 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй баталлаа. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нийслэл хотын дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд төр болон иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэмнэлтийн цогц ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ дулаан алдагдлын хэмжээг газар дээр нь тогтоон шийдвэрлэх үр дүнтэй ажлыг зохион байгуулах, дулаан алдагдлын хэмжээг төлөөлүүлж тэмдэгт тавьдаг байх, барилгын салбартай хамтран барилга байгууламжийн дулаан алдагдлыг эхнээс нь цогц хэлбэрээр шийдэж байх зэрэг саналыг Сайдын зөвлөлийн гишүүд гаргасан юм. 

Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ