НҮҮР
Мэдээ мэдээлэл
Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүч


"Сэргээгдэх эрчим хүч I" Төсөл

Төслийн нэр:

"Сэргээгдэх эрчим хүч I" буюу Богдын голын усан цахилгаан станц

(УЦС), Улиастайн цахилгаан шугам сүлжээний шинэчлэл

Санхүүжүүлэгч байгууллага:

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголт хөгжлийн банк (KfW)

 

Санхүүжилтын хэлбэр:

Буцалгүй тусламж

Төслийн зорилго:

Төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй байгаа Завхан аймгийн Улиастай хотын цахилгаан эрчим хүчний хангамж, найдвартай үйл  ажиллагааг сайжруулж, дэд станц, шугамын зүй бус алдагдал бууруулж, эдийн засгийн хувьд ашигтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

Төслийн зорилт:

-  Богдын голын УЦС-ын шинэчлэлийн ажлын хүрээнд УЦС-ын хүчин чадлыг 2000 кВт-д хүргэх, станцын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангаж Завхан аймгийн төв Улиастай хотыг дулааны улиралд цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах.

Богдын голын УЦС-ын шинэчлэлийн ажил 2005 оны 7 дугаар сарын 1-ээс эхэлж, 2007 оны 7 дугаар сард техникийн комиссоор, 2007 оны 9 дугаар сард ажлын комиссоор, 2008 оны 8 дугаар сарын 28-нд Улсын комиссоор тус тус ашиглалтанд хүлээлгэж өгсөн.

-  Улиастай хотын түгээх сүлжээний техникийн алдагдлыг багасгаж, трансформаторын станцуудыг 6,3-кВ-оос 10 кВ-хүчдэлийн түвшинд шилжүүлж, алдагдал багатай европ стандартын трасформатораар сольж, 128 км  6,3 кВ-ын, 100 км 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг шинээр барьж, бүх хэрэглэгчдэд электрон тоолуурыг тавьж, борлуулалтын программыг шинээр хийж гүйцэтгэх юм.

Төслийг хэрэгжүүлэх хугацаа:

2005 - 2011 он.


Салбарын үйлдвэр компаниуд