Цаг үеийн мэдээ · 2019-12-06

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын ур чадварын тэмцээнд ЭХХТ-ийн ЗХХ-ийн дарга Л.Батхүү Алтан медал хүртлээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын “Бүх Хятадын Цахилгаан түгээх сүлжээ” корпорацаас Бээжин болон Шандунь мужийн Жинань хотноо олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн дунд ур чадварын тэмцээнийг 2019.11.27-12.03-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдсөн.

Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван утаст болон дөрвөн утастай цахилгааны тоолуурт дүн шинжилгээ хийх, гурван фазын цахилгаан тоолуурын холболт хийх төрөлд тус тус ур чадвараараа өрсөлдөж, нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодруулсан юм.  

Монгол Улсыг төлөөлөн Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригийн удирдлага дор цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар оролцсон юм. Гурван төрлийн нийлбэр дүнгээр Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү алт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 3-р байранд бичигдсэн бахдам амжилт үзүүллээ.

Олон улсын эрчим хүчний салбарын инженер, ажилчдын харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр цохон тэмдэглэлээ. 

Олон улсын тэмцээнд оролцож улс эх орон болон байгууллагынхаа нэрийг гаргаж бахдам амжилт гаргасан Захиалагч хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү таньд Эрчим хүчний хөгжлийн төвийн нийт ажилчин албан хаагчдын өмнөөс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсэе.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ