Цаг үеийн мэдээ · 2019-12-31

Мэндчилгээ

ЭРХЭМ ХҮНДЭТ ИЛЧ ГЭРЛИЙН ЭЗЭД БОЛСОН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАА НИЙТ ХАМТ ОЛОН, ҮЕ ҮЕИЙН АХМАД БУУРЛУУД, ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛАГА,СУРАЛЦАГЧ, ТӨГСӨГЧИД ТА БҮХЭНДЭЭ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ХАМТ ОЛНООС ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЖ, АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

УЛИРАН ОДОЖ БУЙ 2019 ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦСЭН СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ, ШИНЭ МЭДЛЭГ, ӨНДӨР ЧАДАВХИТАЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭН ГАРГАХ ЭРХЭМ ЗОРИЛГОТОЙ “ЭХХТ-ИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” НЬ

8 үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллаж нийтдээ 1955 мэргэжилтэй ажилтан, 235 ИТА, албан хаагчдад шинээр болон давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан байна. Анх удаа ИТА, албан хаагчдын аттестатчиллыг зохион байгуулж ажиллаа. Мөн энэ онд бид процессын автоматжуулалт /PLC/-н шинэ лаборатори, ХАБЭА, ААД-ийн сургалт зохион байгуулах иж бүрэн тоноглолтой танхимыг тохижуулж ашиглалтад орууллаа. Түүнчлэн ирэх 1 сард цахилгаан, дулаан, механикийн чиглэлийн лабораторийн тоног төхөөрөмжийг GIZ-тэй хамтран шинэчлэхээр болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Салбарын үйлдвэр компаниудын удирдлага, хүний нөөц, сургалтын инженерүүдийн зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулж 6 чиглэлийн шийдвэрийг гаргалаа. “Автомат удирдлагын засварчин” мэргэжлээр салбарын туршлагатай ИТА, мэргэжилтэй ажилтнуудыг хамруулан Ажил мэргэжлийн лавлахыг боловсруулж ЭХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлд хүргүүлсэн бөгөөд ирэх онд хэд хэдэн мэргэжлээр ажил мэргэжлийн лавлах боловсруулахаар төлөвлөөд байна.

2019 онд 32 компанитай Сургалтын гэрээ байгуулахаас 30 компанитай гэрээ байгуулж ажиллалаа. Хугацаандаа гэрээгээ байгуулж төлбөрийн үлдэгдэлгүй ажилласан ДЦС-3, ДДС, АУЭХС, АДС, Хөвсгөл Эрчим хүч, ЦДҮС, ЭБЦТС зэрэг салбарын бүх үйлдвэр компаниудын сургалтын инженерүүддээ маш их баярлалаа. Бидний төлөвлөсөн сургалтад ажилчидаа хамруулж, бүхий л боломж нөхцөлөөрөө дэмжиж ажилладагт ТА БҮХЭНДЭЭ талархдаг шүү.

Та бидний цаашдын хамтын ажиллагаа амжилттай байх болтугай.

ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЭЕ ЭЭ...

Хүндэтгэсэн:

СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ