Цаг үеийн мэдээ · 2020-05-07

Эрчим хүч хэмнэх энгийн аргууд

Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.

-Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж.

-Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ залгаатай орхидог уу?  Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байдаг.

-Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. 

-Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрд бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гэр ахуйн цахилгаан бараануудын цахилгааны хэрэглээг хэмнэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж болно. Үүнд:

Цахилгаан плитка олон тохируулгатай байх тутам эрчим хүч хэмнэх ач холбогдолтой, өөрөөр хэлбэл, шаталсан 7 тохируулгатай плитка нь цахилгааныг 5-12 хувь  бага зарцуулах боломжтойг анхаарах,

Плитканы халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал ашиггүй дулаан ялгаруулалт багасч, цахилгаан хэрэглээ 10-12 хувь буурна. Практикаас үзэхэд халаах гадаргын диаметр 145 мм байхад савны ёроолын диаметр 160-180 мм; 180 мм байхад 180-220 мм; 220 мм байхад 240-260 мм байхаас гадна савны ёроолын суурь тэгш хавтгай байх нь хурдан халах илүү ач холбогдолтой. Ёроол нь төмбийж, хорчийсон саванд хоол, цай буцалгахад цахилгаан 40-60 %-иар илүү зарцуулагдана. Ер нь цахилгаан плитка дээр хоол, цай чанах зориулалттай сав нь хөдлөхөөргүй хүндхэн байхаас гадна бага диаметртэй ширмийг илүү ашиглах нь хэмнэлтийн ач холбогдолтой байдаг. Харин бага гүйдлээр удаан халааж болгох шаардлагатай хоол чанах, жимс буцалгах зэрэг том диаметртэй плиткыг ашиглах нь хэмнэлтийн ач холбогдолтой болно. Ямарваа нэг төрлийн ундаа, цай буцалгаад авахдаа плитка унтрааж савтай ус тавьж халаах нь чухал юм. Учир нь ус дамжуулах хоолойноос өндөг буцалгахаас бусад тохиолдолд халуун ус авч хэрэглэх нь тохиромжгүй тул халуун плиткан дээр тавьсан усыг тэр өдөрт нь ямар нэг хоол, цай хийх, аяга таваг угаахад ашиглаж болно.

Цахилгаан хөргүүр (Хөргөгч) чадлаар бага ч гэсэн жилийн дүнгээр цахилгаан плитканы хэрэглэсэн эрчим хүчтэй ойролцоо хэмжээний цахилгаан (450-1400кВт.ц) зарцуулдаг. Хөргүүрийг зөв ашигласан туршлагаас үзэхэд цахилгаан эрчим хүчийг 15-20 % хэмнэх бололцоотой байна. Жишээлбэл: тасалгааны температураас илүү халуун, эсвэл бүлээн зүйл хөргөгчид хийхгүй байх; хөргүүрийн хаалгыг олон дахин онгойлгохгүй байх; хөргүүрийг хананаас агаарын урсгал чөлөөтэй явагдахаар, дулаан үүсгүүрээс зайдуу байрлуулах гэх мэт. Цахилгаан хэрэглээ нь хөргүүр (хөргөгч)-ийн горимоос хамаарах бөгөөд хөлдөөх тохируулгыг нэг градусаар дээшлүүлэхэд цахилгаан зарцуулалт 8 %-иар, хөргүүрийн хаалгыг ойр ойрхон гурав дахин онгойлгоход 1 хувиар нэмэгддэгийг анхаарах хэрэгтэй.

Индүү  Орчин үед өргөн хэрэглэж байгаа халууны тохируулга бүхий индүү нь хиймэл торго индүүдэхэд 115-1400C; ноосон даавууг 140-1650C; хөвөн-цаасан даавуу 165-1900C байх нь тохиромжтой. Хувцсыг нойтон даавуу тавьж индүүднэ. Хэт халааж 2-3 мин индүүдсэнээр хувцас хэврэгшиж, цахилгаан зарцуулалт 20 хувь хүртэл нэмэгдэнэ.

Угаалгын машиныг зөв ашиглах, цахилгаан эрчмийг зохистой хэрэглэх гол нөхцөл нь бүрэн ачаалах явдал юм. Мөн долоо хоногт тогтсон өдрүүдэд хувцасаа ангилан угаах нь цахилгаан эрчмийг хэмнэдэг. Тоос соруулын зөвхөн тоосны цуглуургыг байн байн, үргэлж цэвэрлэх замаар хөдөлгүүрийн ачааллыг багасгаж, цахилгаан хэмнэлт гаргана. Айл, өрхийн цахилгаан хэрэглээг бууруулах, цахилгаан хэмнэх зарчим нь ахуйн хэрэгслийг зөв ашиглах, тэдгээрийн дэвшилттэй шинэ бүтээц (халуун тохируулагчтай, халуун хязгаарлагчтай, чадлын тохируулгатай,фото-таслууртай, сайжруулсан дулаан тусгаарлагчтай)-ийг хэрэглэх 2 үндсэн зарчим дээр тулгуурлана. 

 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ