Төсөл хөтөлбөрийн хэрэгжилт · 2015-07-02

Орон нутгийн дулаан хангамжийг сайжруулах төсөл

2008 оноос Японы Ядуурлыг Бууруулах Сан, АХБ-ны буцалтгүй тусламж 2 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 270,0 мян ам. долларын хөрөнгө оруулалтаар "Орон нутгийн дулаан хангамжийг сайжруулах төсөл" хэрэгжиж эхэлсэн.

Дээрхи төслийн хүрээнд 2008 онд:

Төв аймгийн Аргалант сумын 0.5 МВт-ийн хүчин чадалтай усан халаалтын 2 ширхэг зуух , туслах тоноглолуудын хамтаар угсарч суурилуулах, гадна дулааны 2х135 м урт хуучирч муудсан 150 мм-ийн диаметртэй шугам хоолойг сольж сайжруулах, ус цэвэршүүлэх төхөөрөмж, 45/55 G/H зарцуулалт напор бүхий сүлжээний усны насос шинээр суурилуулах ажлыг "МЭЗ" ХХК хийж гүйцэтгэсэн.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум 0.5 МВт-ийн хүчин чадалтай усан халаалтын 2 ширхэг зуух, туслах тоноглолуудын хамтаар угсарч суурилуулах, 1х132 урт ф100-ийн болон, 2х22 м урт ф150-ийн гадна дулааны хуучирч муудсан шугам хоолойг сольж сайжруулах, ус цэвэршүүлэх төхөөрөмж, 45/55 G/H зарцуулалт, напор бүхий сүлжээний усны насос шинээр суурилуулах ажлыг "Мон дулаан трейд "ХХК хийж гүйцэтгэсэн.
Дорноговь аймгийн Айраг сумын 0.45 МВт-ийн хүчин чадалтай усан халаалтын 2 ширхэг зуух, туслах тоноглолуудын хамтаар угсарч суурилуулах, 2х150 урт ф100-ийн болон, 2х5 м урт ф150-ийн гадна дулааны хуучирч муудсан шугам хоолойг сольж сайжруулах, ус цэвэршүүлэх төхөөрөмж, 45/55 G/H зарцуулалт, напор бүхий сүлжээний усны насос шинээр суурилуулах ажлыг "Хасу Эрчим"ХХК гүйцэтгэсэн.
Булган аймгийн Могод сумын 0.35 МВт-ийн хүчин чадалтай усан халаалтын зуух 2 ширхэг, туслах тоноглолуудын хамтаар угсарч суурилуулах, гадна дулааны 1х147 м урт хуучирч муудсан шугам хоолойг сольж сайжруулах, ус цэвэршүүлэх төхөөрөмж, 45/55 G/H зарцуулалт напор бүхий сүлжээний усны насос шинээр суурилуулах ажлыг "Одкон холдинг "ХХК хийж гүйцэтгэсэн.

"Одкон холдинг "ХХК Булган  аймгийн Могод суманд суурилуулсан "НРЖ-45" маркын усан халаалтын зуух

Хасу Эрчим"ХХК -ний  Дорноговь аймгийн Айраг суманд суурилуулсан "КВ-0,63К" маркын усан халаалтын зуух

"Мон дулаан трейд "ХХК -нийХөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд суурилуулсан "МDZ-0.5" маркын усан халаалтын зуух

"МЭЗ" ХХК-ний Төв аймгийн Аргалант суманд суурилуулсан "НТБҮШ-0.5" маркын усан халаалтын зуух

2009 онд   4 аймгийн 6 сумын усан халаалтын зуух, гадна дулааны шугамыг шинэчлэх, Сүхбаатар аймгийн 1 сумын халаалтын зуухыг шинэчлэх, Дундговь аймгийн 1 сумыг нэгдсэн дулаан хангамжийн системд шилжүүлэх ажлуудыг тус тус хийж гүйцэтгэх юм.

Мөн төслийн хүрээнд Японы Ядуурлыг Бууруулах Сан, АХБ-ны буцалтгүй тусламж 2,0 сая ам.доллар Монгол Улсын Засгийн газрын  132,0 мян ам.долларын хөрөнгө оруулалтаар "Гэр хорооллын ядуу өрхүүдийн агаарын бохирдлыг бууруулах төсөл"-ийг хариуцан хэрэгжүүлэх юм.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ