Цаг үеийн мэдээ · 2020-07-17

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав

2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллалаа. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87%, санхүүжилт 25.21%-ийн гүйцэтгэлтэй байна.

“ДЦС-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 52%-тай байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. Нүүрсний нөөц 105.823тн, мазутын нөөц 1803тн байна. Энэ үеэр мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг танилцуулсан. 2019 онд турбингенератор №1,4-ийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр 43МВт-аар хүчин чадлаа нэмсэн бол 2020 онд багтаан №2,3 өргөтгөх, шинэчлэх ажил хийгдэснээр 46МВт-р нэмэгдэх юм. Танилцуулгын төгсгөлд цаашид хийгдэх ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвлийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахыг үүрэг болгосон. Мөн инженер, техникийн ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6%-ийг дангаар үйлдвэрлэж байна.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ