Цаг үеийн мэдээ · 2020-07-17

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар салбарын дэд сайд нарыг томилсон. Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг томилсон. Шинэ ажилд томилогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ийн дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд асан Т.Гантулга болон нэгжийн удирдлагууд шинээр томилогдсон дэд сайд М.Баярмагнайг угтан авч, амжилт хүслээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД МЯГМАРСҮРЭНГИЙН БАЯРМАГНАЙ

М.Баярмагнай 1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй. Улсад 21 жил ажилласан.

Боловсрол:

  • 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль,
  • 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи,
  • 2016 онд Австралийн Баруун Сидней их сургууль

Ажилласан байдал:

  • 1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч,
  • 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал,
  • 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан,
  • 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал,
  • 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал,
  • 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга,
  • 2012-2016 онд “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
  • 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч,
  • 2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажилласан байна. 
Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ