Цаг үеийн мэдээ · 2020-08-06

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ЭХХТТӨҮГ-н эд хөрөнгийг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгжээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох тухай битүүмжилсэн материалыг ирүүлэхийг урьж байна.

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

 “ЭХХТ” ТӨҮГ-ийн өмчид бүртгэлтэй, тус компанийн төв байрны 1 давхарт байрлах 121м2 бүхий цайны газрын зориулалттай байр

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

  1. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт
  2. Материал хүлээн авах хаяг: ХУД 3 хороо Засгийн газрын 14 байрны өргөтгөл Эрчим хүчний хөгжлийн төвийн өөрийн байр
  3. Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ: 10,000 / арван мянга/ төгрөг
  4. Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл: Түрээслэгч компани нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. /Гэрчилгээний хуулбар ирүүлэх/
  5. Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл: Түрээслэгч компани нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. /Гэрчилгээний хуулбар ирүүлэх/
  6. Түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай ерөнхий мэдээлэл:
  • Ажиллах цаг: Ажлын өдрүүдэд 8 цаг. Тухайн цаг үеэс хамаарч шаардлагатай үед амралтын болон оройн цагаар ажиллах боломжтой байх.
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн Монгол улсын стандартууд, бусад холбогдох норм, дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллах
  • Хоол ундааны жор технологийн карт, хоолны сар тутмын цэсийг боловсруулж, компанийн удирдлагаар баталгаажуулан хоол үйлдвэрлэл явуулах
  • Үйлдвэрлэл үйлчилгээний технологи, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй байдал, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага стандартуудыг хангаж ажиллах
  • Өдөр тутам хоолны дээжийг авч орц хэмжээ, он сарыг тэмдэглэж 48 цагийн дараа устгал хийх, улирал тутам хоолны дээжийг НМХГТөв Лабораторит бактер нянгын шинжилгээг хийлгэж зөвлөмжийг авч хамтран ажиллах.
  • Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт нь эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бүхий л үйл ажиллагааг хангаж ажиллах
  1. Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал
  • Цайны газраас гаргах хоолны нэр төрөл, үнийн санал
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг
  • Мэргэжлийн туршлагатай иргэд баг бүрдүүлж шалгаруулалтад оролцож болно.
  • Өөрийн үндсэн хөрөнгө багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх. /Нотлох баримт танилцуулга зураг ирүүлэх/
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2019 он)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулга, хуулийн этгээд 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар. Хоол бэлтгэх, үйлчилгээ эрхлэх хүчин чадалтай, орон тооны мэргэжлийн боловсон хүчинтэй байх.
  • Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт бичиг /Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ахлах тогооч, тогооч, туслах ажилчид 6-н сар тутам эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх.

 

Хаяг: ХУД 3 хороо Засгийн газрын 14 байрны өргөтгөл Эрчим хүчний хөгжлийн төвийн өөрийн байр

Холбогдох албан тушаалтан: Х.Содномдэмбэрэл  Аж ахуйн албаны дарга 

Утасны дугаар: 99109355

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ