Цаг үеийн мэдээ · 2020-08-25

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сайдын зөвлөх П.Товуудорж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нарын албаны хүмүүс оролцон элчин сайд И.К.Азизовын хамт Худалдаа эдийн засгийн зөвлөх М.Мешанинов, 2-р нарийн бичгийн дарга С.Безруков, ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев нар байлцлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэрээр хоёр орны Эрчим хүчний салбар дахь олон жилийн найрсаг хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд Орос мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр их байсныг сайд Н.Тавинбэх тэмдэглээд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенераторийг шинэчлэх төслийн хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад  дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн “ДЦС-III” ТӨХК-ийн өргөтгөл, Тавантолгойн  цахилгаан станц барихад ОХУ-ын талаас нэр хүнд бүхий томоохон компаниуд оролцох сонирхолтой байгаа талаар харилцан ярилцлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр томоохон  төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулж, тэр дундаа усан цахилгаан станцын төслүүдэд ОХУ дэмжлэг үзүүлэн  хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ