Цаг үеийн мэдээ · 2020-08-31

БАГАНУУР ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮД ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТӨНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

Багануурт дүүрэгтээ УИХ-ын гишүүн Ц. Сандаг-Очир, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамт ажиллаад ирлээ. Багануур дүүргийн эмнэлгийн ажил байдалтай танилцахад оролцож, Ковид-19 цар тахлын онцгой дэглэмийн үед тус эмнэлгийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, орчин үеийн дэвшилтэт компьютер томографын аппаратын цахилгаан хангамжийн асуудлыг шийдэх чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Мөн Багануур дүүргийн 0.4 -6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах “ Эрчим хүч- 1” барилга угсралтын ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр хийгдэж буй Багануур дүүргийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулахад гурван тэрбум таван зуун сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Тус барилга угсралтын ажлыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийн явц 85 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар ухаалаг тоолуур, өгөгдөл цуглуулагч, гүйдлийн трансформатор, програм хангамж нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалт, нийлүүлэлтийн хугацаа хойшилж байгаа ч бусад БУА-ыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж хүлээлгэж өгөхийг үүрэг болголоо.
Энэхүү барилга угсралтын ажил бүрэн дууссанаар Багануур дүүргийн гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой болно.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ