Цаг үеийн мэдээ · 2020-09-02

10 АЙМАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  бүрэн Эрхт элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд улсын чухал салбарыг удирдах болсонд баяр хүргээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тодотголоо.

Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж байгаагийн дотор эрчим хүчний салбарт түлхүү байр суурь эзэлж буйг тэмдэглээд, хамтран хэрэгжүүлж буй “10 аймгийн төвд дулааны станц барих төсөл” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутагт агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжүүд халуун усанд холбогдох болон дулааны чанарт дэвшил гарах юм. Одоогоор төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хийгдэж байна.

Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүч тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр  хамтран ажиллах боломж нээлттэй байгааг тэмдэглээд БНСУ-д боловсрол эзэмшсэн залуус Эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж байгааг онцлов.

 

М

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ