Цаг үеийн мэдээ · 2020-09-08

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яаманд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яам болон салбарын зарим байгууллагуудад ажиллалаа.“ДЦС-IV”ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл хангах ажил болон зүүн талд баригдаж буй үйлдвэрийн барилга угсралтын явц байдалтай танилцаж холбогдох үүрэг, чиглэл өгөв.

Эрчим хүчний яаманд ажиллах үеэр сайд Н.Тавинбэх салбарын өнөөгийн байдал, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 77.5%, санхүүжилт 49.9%-ийн гүйцэтгэлтэй байна.

Цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1473МВт байна. Үүнээс дулааны цахилгаан станцууд 1200МВт буюу 81.5%, сэргээгдэх эрчим хүч 276МВт буюу 15.8%, дизель станц 2МВт буву 0.1%-ийг тус тус эзэлж байна.

Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээрзорьж байгаа талаар танилцуулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яамны албан хаагчдад хандан Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбарт ажиллаж байгааг онцлов. Засгийн газраас эрчим хүч, нефть, хүнсний өргөн хэрэглээг дотоодоос хангах тэргүүний зорилт тавин ажиллаж байгааг хэлээд “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарал тавин ажиллаж байгаа гэлээ. “ЭДЦС” ТӨХК, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч чухал ач холбогдолтойг сануулсан юм. Мөн системийн горим тохируулгад уян хатан ачааллах чадвартай, өртөг бага, байгаль орчинд ээлтэй байдаг учраас усан цахилгаан станцуудыг барьж, байгуулах шаардлагатайг онцолж, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахыг зөвлөв.

Уулзалтын төгсгөлд төрийн албанд ажиллаж байгаа ажилчид хүнд сурталгүй, үнэнч шударга, дэг журамтай ажиллахыг сануулаад цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ