Цаг үеийн мэдээ · 2020-09-22

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч үүлзлаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Раманчандран  хүлээн авч үүлзлаа. Суурин төлөөлөгч Павит Раманчандран Азийн хөгжлийн банк Монгол Улсын Эрчим хүчний системийн аюулгүй байдал, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажилласаар  ирсэн түншлэгч бөгөөд Монгол улстай 2021-2024 онд хамтран ажиллах стратегийг боловсруулж байгаагаа онцлон дурдлаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаанд талархалаа илэрхийлж цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Манай улсын эрчим хүчний системийн 18 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний станцууд эзлэдэг байна. Одоогийн байдлаар шинээр метан хийн чиглэлээр техникийн туслалцааны ажил хийгдэж байна. Газрын дулааныг ашиглах  төслүүдийг нэмж хэрэгжүүлснээр дулааны үнэ хямдрах, орчны бохирдлыг бууруулах боломжтой болох юм.

Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хэвээр хадгалах, энэ төрлийн хувшийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын баталгааг хангах талаар гүнзгийрүүлэн ярилцахаар тогтлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрээр хангах загварыг гэр хороололд бий болгох зорилгод хамтран ажиллахад анхаарна гэдгийг онцлон тэмдэглэв. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ