“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Эрчим хүчний хөгжлийн төвийн харъяа Сургалт үйлдвэрлэлийн төв нь 4 чиглэлээр анхан, дунд, ахисан түвшинд шинээр мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, нийт 19000 гаруй хүнд мэргэжлийн сертификат, мэргэшлийн үнэмлэхийг олгон, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг байнгын ажиллагаатай байгууллага юм.
***Гагнуурын инженер багш - 1
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА |
УР ЧАДВАР |
СУРГАЛТ ЯВУУЛАХ ЧИГЛЭЛ |
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ НӨХЦӨЛ |
Гагнуурын дадлагын багш, гагнуурын мастер
|
Компьютерийн хэрэглээний программыг бүрэн ашигладаг Заах арга барил, хувийн зохион байгуулалт сайтай, бие даан мэргэжлээ дээшлүүлэх чадвартай, хавтан төмөр болон шугам хоолойг олон улсын стандартын дагуу гагнах чадвартай |
Цахилгаан, цахилгаан ба хийн, хагас автомат (MIG-MAG), аргон гагнуурын мэргэжлээр онол болон дадлагын сургалт явуулах |
Багаар болон бие даан ажиллах, харилцааны өндөр соёлтой, мэдээлэл боловсруулах, тайлагнах, дүгнэлт хийх, хөдөө орон нутагт ажиллах, гагнуурчны 5-с дээш зэрэгтэй мөн шугам хоолой гагнах эрхтэй байх (категор) /Гагнуурын 1А категоритой бол давуу тал болно/ |
***Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, салбарын байгууллагын онцлогийг мэддэг |
Бүрдүүлэх материал:
Материал бүрдүүлэлтийн хугацаа: 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр дуустал ажлын өдрүүдэд 08:30-17:30 хүртэл Холбоо барих утас: 77116010, 8807-2468
Хаяг: ХУД, Засгийн Газрын XIV байрны өргөтгөл, Эрчим Хүчний Хөгжлийн Төв, Захиргаа удирдлагын хэлтэс 305 тоот өрөө Website:www.edc.energy.gov.mn
ЖИЧ: АНКЕТЫН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН АЖИЛ ГОРИЛОГЧДЫГ ЭХНИЙ ЯРИЛЦЛАГАД УРИНА.