Цаг үеийн мэдээ · 2020-10-01

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт долоо хоног бүр биечлэн ажиллаж байна. Өнөөдөр /2020.10.01/ ажиллах үеэр гүйцэтгэгч компаниудын зарим удирдлагуудыг байлцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон  ажилчдын байр, зоогийн газар болон халуун усны барилга угсралтын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэн барилгыг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэн өгөхийг үүрэгдлээ. Мөн үйлдвэрээс Налайх-Чойр чиглэлийн автозамтай холбогдсон сайжруулсан шороон замыг үйлдвэр ашиглалтад орохоос өмнө дуусгахыг анхааруулав.

Энэхүү үйлдвэр нь тус бүр 3 шугамтай 2 хэсгээс бүрдэх бөгөөд үйлдвэрийн Б блокын тоног төхөөрөмжийн угсралтын ажил дуусч, туршилт тохируулгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Мөн “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэсэн үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110/10 кВ-ийн дэд станц, 4.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг дуусган хүчдэлд залгажээ.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ