Цаг үеийн мэдээ · 2020-10-06

Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд элчин сайд  Кобаяши Хироюкичухал хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн ба Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “ТЭЦ-IV” ТӨХК-д тусламж дэмжлэг үзүүлж ирснийг дурдав.

Хамтын ажиллагааны  хүрээнд  Хөшигийн хөндийн шинэ  нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх,  нар салхины станц байгуулах төслүүдийн талаар харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улс нь манай улсын томоохон хандивлагчийн нэг бөгөөд Монгол улсын хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт  талархлаа илэрхийллээ. Цаашидэрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төслүүд болон усан цахилгаан станцын  хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх  боломжтой болохыг элчин сайд  Кобаяши Хироюкимэдэгдлээ.

Эх сурвалж:  Эрчим хүчний яам

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ