Цаг үеийн мэдээ · 2020-11-13

Эрчим хүчний салбарын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ээлжийн ажилтай ажилчдын замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрхийг нээж өгөхийг сайд Н.Тавинбэхээс Улсын Онцгой Комисс /УОК/-т уламжилж өгөхийг хүслээ. Ингэснээр эрчим хүчний үйлдвэр компаниудын шуурхай ажиллагаа, техникийн ажиллагааны үед авах арга хэмжээнд доголдол үүсэхгүй юм.

Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчний салбарын зарим төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг Эрчим хүчний сайд бөгөөд Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх холбогдох үйлдвэр, компанийн захирлуудад үүрэгдлээ. Хэрэглэгчдээс ирүүлж буй цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлага хүсэлтэд холбогдох үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр хураамж авалгүйгээр хурдан шуурхай арга хэмжээ авч ажилла гэв.

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ