Коронавируст халдвар (КОВИД-19)цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон энэ үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монгол улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/ хамтран “Явуулын цусны өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Эрчим хүчний салбарын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх өдөрлөгт сайн дураар нэгдлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний салбарын есөн үйлдвэр, компанийн ажилчид 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрийг дуустал хуваарь гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалтын хүрээнд цусаа хандивлалаа.
Мөн орон нутагт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн ажилчид, манай байгууллагын зарим ажилтнууд сайн дурын үндсэн дээр тухайн салбар комиссын хяналтад цусаа хандивласан юм.
Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.