Цаг үеийн мэдээ · 2018-01-19

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙНА

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан салбарын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 459 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, Сүхбаатар аймгийн төвийн дулааны станцыг өргөтгөх төслийг БНСУ-ын "Экспорт импорт” банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ - ийг БНСУ-ын "КDHEC” компани боловсруулж байна. "КDHEC” компанийн мэргэжилтнүүд энэ сарын 15-25-ны өдрүүдэд 10 аймагт томилолтоор ажиллах гэж байгаа юм байна. Тиймээс тэдэнд дэмжлэг үзүүлж, ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч, дулаан хангамжийн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн 3 багийг 3 чиглэлд хамт ажиллуулах ажлыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар болон томилолтын ажлын хэсэгт удирдамж чиглэл өглөө.

 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ