Цаг үеийн мэдээ · 2021-03-16

Эрчим хүчний салбарын 5439 хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна

Эрчим хүчний салбарын ажилчид 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж байна.

Ажил үүргийн онц чухал салбарын ажилчдыг тэргүүн эгнээнд вакцинжуулах хүсэлтийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч оны 12 дугаар сард Улсын Онцгой Комисст уламжилж байсан юм.

Үүний дагуу вакцинжуулалтын эхний тунг Улаанбаатар хотын хүрээний салбар байгууллагуудын 5439 хүнд хийлгээд байна.

Вакцинжуулалтад хамрагдах зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж эмчийн үзлэгт хамруулсны дараа вакцин тариулж, дараа нь 15-30 минутын хугацаатай ажиглалт хийж байгаа бөгөөд биеийн байдалд ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлээгүй байна.  

Вакцины хоёрдугаар тунг 28 хоногийн дараа хийх юм. 

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ