Цаг үеийн мэдээ · 2021-06-10

Эмгэнэл

                              АМБАА ОВОГТ ДАШИЙН ГЯГАР                                       

                                            / 1942-2021/

 

               Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер Амбаа овогт Дашийн  Гягар 2021 оны 06 дугаар сарын 08.-ны өдөр таалал төгсөж Эрчим хүчний салбарын хамт олонд хүнд гарз тохиолоо.

Амбаа овогт Дашийн Гягар нь 1942 онд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн.

            Бага, дунд сургуульд суралцаж, улмаар 1967 онд Украины хөдөө аж ахуйн академийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж,  ажил хөдөлмөрийн гараа нь  Эрчим хүчний салбараас эхэлж, тасралтгүй салбартаа ажиллаж 1979 онд Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн  гавьяат ажилтан  байсан юм.

           Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гягар нь төр засгийн байгууллагууд болон түлш, эрчим хүчний салбарын зураг төсөл, техникийн хяналт, үйлдвэрлэл, судалгааны ажил дээр тасралтгүй 37 жил үр бүтээлтэй ажиллаж, ажилласан нэгж бүр дээрээ ямагт өндөр амжилт гаргаж ирсэн, онол практикийн өргөн мэдлэгтэй хамт олныхоо дунд нэр хүндтэй салбарын тэргүүний инженер, эрдэмтэн, ахмад ажилтнуудын нэгэн байсан.

           Тэрбээр 1967-1976 онуудад зураг төслийн байгууллагуудад цахилгааны техникч, инженер, ахлах инженер, групп, товчооны дарга,1980-1981 онуудад Барилга, архитектур-техник хяналтын улсын хорооны орлогч дарга бөгөөд Улсын уул техник эрчим хүчний хяналтын газрын дарга, 1987-1990 онуудад ЗХУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгчийн газарт зураг төслийн группийн ахлагч, эдийн засгийн  атташе, 1991-1993 онуудад  Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнд секторын эрхлэгч, 1993-1995 онуудад ТЭХҮЯ, ЭХГУУҮЯ-нд газрын дарга, 1995-1998 онуудад Баруун бүсийн эрчим хүчний системийн дарга, 1998-2002  онуудад  Эрчим хүчний удирдах газарт улсын байцаагч, мэргэжилтэн, 2002-2015 онд Сэргээгдэх эрчим хүчний байгууллагад секторын эрхлэгч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласан. 2015 оноос цахилгаан хангамжийн зураг төслийн улсын орон тооны бус экспертээр тус тус ажиллаж байсан билээ.

           Тэрээр хөдөө орон нутгийг цахилгаанжуулах, цахилгаан шугам  сүлжээг барих, ашиглах техник-эдийн засгийн ашигтай хувилбарыг сонгох, сэргээгдэх эрчим хүч, түүний дотор  нар, салхины эрчим хүчийг ашиглах асуудлаар голлон ажиллаж Монгол Улсын “Газрын хэвлийн тухай хууль” болон “Эрчим хүчний тухай хууль”-ийг боловсруулж батлуулах ажилд биечлэн оролцсон ба “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-ийн төслийн анхны хувилбарыг боловсруулсан хүн юм.      

            Д.Гягарын хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 60, 70, 80  жил, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, “Тэргүүний барилгачин”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнасан байна. 

             Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн  гавьяат ажилтан  Амбаа овогт Дашийн Гягар таны  эрчим хүчний салбарт оруулсан үнэт хувь нэмэр, түүний ухаалаг, нийтэч, бүтээлч хүмүүнлэг зан чанар бидний  зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨҮГ

 

Мэдээ мэдээлэл
2021-06-10
Эмгэнэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ