НҮҮР
Тусгай зөвшөөрөл
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл гэж юу вэ?

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл гэж юу вэ?


       Заавал мэргэжилийн болон дадлага туршлагатай хүмүүсээр ажил гүйцэтгүүлэх шаардлагатай,тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан аюулгүй ажиллах дүрмийн шаардлагыг хангаж гүйцэтгэх ажилбаруудыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд гүйцэтгэдэг. Иймд "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийг 2001 онд Улсын Их Хурлаар баталсан. Үүнд эрчим хүчний салбарын ажил үйлчилгээ багтдаг. 2005 оны 11 сарын 27-нд шинэчлэгдэн Улсын Их Хурлаар батлагдсан "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн дагуу Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг барилгын байгууллага өгдөг байсныг болиулж, Эрчим хүчний салбар өөрөө олгодог болсон. Тус хуулийн хүрээнд Түлш эрчим хүчний сайдын 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тушаал, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайдын 2011оны 03дүгээр сарын 18-ны өдрийн 061 тушаал, ЭХЯ-ны Эрчим хүчний сайдын 2012 оны 12 сарын 07-ны өдрийн 64дугаар  тушаал, Эрчим Хүчний Хөгжлийн Төвийн захирлын Б/36 дугаар  тушаалаар эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, зуух, даралтад сав, шугам хоолойн угсралт, засвар үйлйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож байна.


Салбарын үйлдвэр компаниуд