Гадаад хамтын ажиллагааны хүрээнд
“Энержи Монголиа” олон улсын хурал, үзэсгэлэнг 2017 оны 5-р сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Уг олон улсын хуралд Эрчим хүчний сайд, Эрчим хүчний яамны удирдлагууд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчид, эрчим хүчний салбарын ТӨХК-иудын удирдлагууд, хувийн хэвшлийн 100 орчим байгууллагуудын 200 төлөөлөгчид, ОХУ-ын “Россети” ТӨХК-ийн төлөөлөгчид, Япон улсын “Sharp corporation”, БНХАУ-ын “TBEA”, “Tianjin electric power” “Shanghai electric power” зэрэг ХХК-иудын төлөөлөгчид, үзэсгэлэнд ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ зэрэг гадаад улс орнуудын 33 компани оролцсон. AББ групп, Мон Хорус Интернейшнл ХХК, Аьяанс-Тек ХХК, Мон Илч ХХК, Нью Ком групп, МСЭЛ ХХК, Цагаан Хорол ХХК, Энжи групп зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцсон.
Төсөл хөтөлбөрийн хүрээнд 2017 онд хийсэн ажил
Гадаад хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн хэлтэс