Сургалтын зар · 2018-02-01

Мэргэжлийн засварчин бэлтгэх сургалтад урьж байна

Анх мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх курс нэртэйгээр байгуулагдсан Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв нь эрчим хүчний салбарын төдийгүй бусад аж үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэрэгцээтэй байдаг мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагааг 50 гаруй жил тогтвортой явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар цахилгаан, дулаан, гагнуур, механикийн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил олгох, мэргэшил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, жилд дунджаар 750 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргасан.

Зах зээл дэх мэргэжилтэй ажилтны эрэлттэй уялдуулж Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төвд 2018 оны 02 дугаар сард дараах сургалтууд зохион байгуулагдана. Үүнд:

1 Цахилгааны чиглэлээр
1.1 Цахилгаан хөдөлгүүрийн хүчний удирдлагын хэлхээ, гэрэлтүүлэг /ахисан/ II/19-III/16
1.2 Дэд станц, хуваарилах байгууламж, сэлгэн залгалт II/19-III/23
1.3 Цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалт засварын монтёр /ахисан/ II/19-III/23
1.4 Электроник, аналоги тоон техник /ахисан/ II/26-IV/06
2 Механик, дулааны эх үүсвэр, Дулааны Хянах Хэмжүүр Автоматикийн чиглэлээр
2.1 Засварчин /эргэх механизм/ анхан шат II/05-III/07
2.2 Түлшний машинист II/19-III/16
2.3 Засварчин /дулааны хянах хэмжүүр автоматик/ анхан шат II/05-III/16
3 Гагнуурын чиглэлээр
3.1 Цахилгаан гагнуур /дунд шат II/27-IV/06

Тус сургалтаар суралцагчдын онолын мэдлэгийг нэмэгдүүлэн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, онол, дадлагатай хослуулан, түгээмэл гэмтэл доголдлуудыг таньж мэдэх аргад суралцуулж, мэргэжлийн сертификат олгоно. Иймд тус төвөөс зохион байгуулагдах дээрх сургалтуудад өргөнөөр хамрагдана уу.

Харилцах утас: 99151777, 99148487

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН
СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ