НҮҮР
Лаборатори
Танилцуулга

Танилцуулга


ЛАБОРАТОРИЙН ХЭСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 Монгол улсын эрчим хүчний найдвартай, тасралтгүй, жигд ажиллагааг хангахын тулд салбарын үйлдвэр, компаниудын техник ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, метал хийц, цахилгаан техникийн болон уур-ус, тос тосолгооны материалуудад механик, хими, дотоод бүтэц, цахилгаан шинж чанарын туршилт, шинжилгээ хийж, баталгаажуулах, зуух, турбин, даралтат сав, шугам хоолойн гагнуурын оёдлуудын чанарт ҮЭС-ын аргаар туршилт, шинжилгээ хийх, өндөр зэрэглэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сургах, аттестатчилах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ ОХУ, БНХАУ, ХБНГУ, АНУ зэрэг улсуудын орчин үеийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж, Монгол улсын болон хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.

ЛАБОРАТОРИЙН ХЭСГИЙН ЗОРИЛГО

  • Цахилгаан, дулааны эрчим хүчийг тасралтгүйгээр хэрэглээтэй нь тэнцвэржүүлэн үйлдвэрлэх, хувиргах, дамжуулах улмаар хэрэглэгчдэд хувиарлан түгээх технологийн үйл явцад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, турших баталгаажуулах
  • Эрчим хүчний барилга, угсралтын ажилд хэрэглэж буй техникийн бараа материалд туршилт, шинжилгээ хийх, баталгаажуулах, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх
  • Эрчим хүчний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах, дадлагажуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Эрчим хүчний салбарын үйлдвэр,компаниудболон дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд, нүүрсний уурхайнуудад шаардлагатай  техникийн уур-ус, тос тосолгооны материалын, үнс шаарга, дутуу шаталтын гэсэн үндсэн чиглэлээр, мөн дулааны тоноглолын халах гадаргууд тогтсон хаг хурдасны химийн найрлага тодорхойлох, реактив, реагент бодисуудын тоон болон чанарын, ион солилцооны, шүүх материалуудын чанарын дэлгэрэнгүй, хураангуй шинжилгээнүүдийг хийх, мэргэжил арга-зүйн туслалцаа үзүүлэх

 

ЛАБОРАТОРИЙН ХЭСГИЙН ЗОРИЛТ

Монгол улсын эрчим хүчний салбарын найдвартай, тасралтгүй, жигд үйл ажиллагааг хангах, үйлдвэр, компаниудын техник ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих, метал хийц, цахилгаан техник, уур-ус, тосолгооны материалд механикийн, химийн, цахилгааны болон Эрчим хүчний барилга, угсралтын ажлын гагнуурын оёдлын чанарт туршилт, шинжилгээ хийх, баталгаажуулах, техникийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, хүрээлэн буй орчинд үзүүлэх хортой нөлөөллүүдийг бууруулах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, үйлдвэрлэлийн технологийн сахилгыг чанд мөрдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй норм нормативын баримт бичиг, дүрэм, журмууд, байгуулагын дүрмэнд заасан үйл ажиллагааны нөхцөл, зорилтыгбиелүүлэхэд оршино.

Ø  ЛАБОРАТОРИЙН ХЭСГИЙНБҮТЭЦ

Лабораторийн хэсэг нь “Метал шинжилгээ, гагнуурын төв лаборатори”, “Химийн төв лаборатори”, “Цахилгаан техникийн лаборатори” гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ø  ЛАБОРАТОРИЙН ХЭСГИЙН ОРОН ТОО

  • Лабораторийн хэсгийн эрхлэгч
  • Металын дүн шинжилгээ хариуцсан ахлах инженер
  • Гануурын инженер
  • Усны химийн инженер
  • Тосны химийн инженер
  • Цацрагын дотоод хяналтын ажилтан
  • Техникч

 

 ЛАБОРАТОРИЙН ХЭСГИЙН УРИА:

 

ЭРЧИМ ХҮЧ - АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА


Салбарын үйлдвэр компаниуд