Цаг үеийн мэдээ · 2017-11-21

Мэргэжлийн Гагнуурчдын Улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн эхэллээ

Мэргэжлийн гагнуурын үйл ажиллагаа сүүлийн үед эрчим хүч, уул уурхай, барилга, нисэх, төмөр зам, нефть, нийтийн аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээтэй хөгжиж байна. Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулж дэмжих, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилгоор мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Тус нийгэмлэг 2007 онд байгуулагдсан цагаас хойш дараах ажлуудыг зохион байгуулсан байна.  

• ХБНГУ-ын гагнуурын нийгэмлэгтэй хамтран гагнуурын сургалт, шалгалт судалгааны төв байгуулах төслийг боловсруулсан... • Металл хайлуулж гагнах үеийн чанарын удирдлага олон улсын 5 стандарт (MNS ISO –3834-1.2.3.4.5)-ыг 2010 онд боловсруулж баталгаажуулсан...
• Азийн гагнуурын холбоонд гишүүнээр 2009 онд элссэн...
• Азийн Гагнуурын Холбооны 20 дугаар хурлыг 2013 онд Улаанбаатар хотноо...
• Хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай хамтран Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын мэргэжлээр суралцагчдын дунд Монгол ур чадвар тэмцээнийг 2 жилд нэг удаа 3 үе шаттай зохион байгуулсан зэрэг олон ажлыг хэлж болно. Энэ өдрүүдэд Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, Хасу Мегаватт ХХК-иуд хамтран "Гагнуурчдын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн"-ийг зохион байгуулж байна.

Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тус тэмцээнд Дулааны цахилгаан станц –II, III, IV ТӨХК, Эрдэнэт, Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК, Хасу Мегаватт ХХК, Оюу Толгой ХХК, Улаанбаатар төмөр зам, Монголын Иргэний Агаарын Тээвэр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК, Багануурын уурхай ХК, Улаанбаатар болон Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК зэрэг нийт 40-өөд байгууллагын 130 гагнуурчид гагнуурын 4 төрөлд өрсөлдөж байна.

Мөн 2014, 2016, 2017 оны Бээжин, Шанхайн ARC CUP олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн гагнуурчин Ч.Агваандэмбэрэл, Хасу Мегаватт ХХК-ийн гагнуурчин Л.Анхбаяр, Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн гагнуурчин М.Ганхуяг, Си Эм Эм ХХК-ийн гагнуурчин Б.Баттулга, 2015 оны Бразилийн Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогч Л.Ганцоож, 2017 оны Монгол ур чадвар тэмцээний 2 дугаар байрын шагналт, Шанхай ARC CUP олон улсын ур чадварын тэмцээний оюутны ангиллын хүрэл медальт Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч Д.Нямрагчаа зэрэг шилдэгүүд оролцож байгаа юм. 

Тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл 4 хоног үргэлжилнэ. Энэ тэмцээний дүнгээр 2018 онд Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын ур чадварын ARC CUP тэмцээнд оролцох шилдгүүдэд эрхийн бичиг гардуулна

Мэдээ мэдээлэл

САЛБАРЫН ҮЙЛДВЭР КОМПАНИУД
Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
Багануурын дулааны станц
Даланзадгадын дулааны цахилгаан станц
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Улаанбаатар дулааны сүлжээ
Дорнод бүсийн эрчим хүчний систем
Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
Дулааны гуравдугаар цахилгаан станц
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
Налайхын дулааны станц
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
Диспетчерийн үндэсний төв ХХК
Алтай улиастайн эрчим хүчний систем
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Баруун бүсийн эрчим хүчний систем
Дарханы дулааны цахилгаан станц
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Эрчим хүчний хөгжлийн төв
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
Амгалан дулааны станц
Дулаан шарын гол
Баянхонгор эрчим хүч
Хөвсгөл эрчим хүч
Дархан дулааны сүлжээ